Ногоон барилгын гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах хамтын ажиллагаа

Ногоон Барилгын Хүрээлэн болон Титан Си Ар Эй ЗМС (Сайнскор) компани ногоон
барилгын BestGER үнэлгээний систем болон гэрчилгээжүүлэх журмын хүрээнд барилга
байгууламжид ногоон гэрчилгээ олгохтой холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг
хангах, хадгалах, хамгаалах, систем хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж
бичиг байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь ногоон барилгын гэрчилгээжүүлэлтийн үйл явцыг илүү
найдвартай, үр дүнтэй болгож, мэдээллийн аюулгүй байдлын стандартыг шинэ түвшинд
хүргэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн зээлийн оноог шалгахад шат дамжлагыг цөөлөх,
банк санхүүгийн байгууллагуудтай жигд харилцааг хөгжүүлэх давуу талтай.

Цэс