Түгээмэл асуултууд

Ногоон барилгын BestGER гэрчилгээжүүлэлттэй холбоотой түгээмэл асуулт, хариултуудыг эндээс уншина уу. Үнэлгээний аргачлал, гэрчилгээ авахад тавигдах шаардлага, барилгын төлөвлөлт болон ногоон зээлийн боломжийн талаарх хэрэгтэй мэдээллийг нэг дороос авах боломжтой.

  • Асуулт 1

    Ногоон барилгын Дэлгэрэнгүй үнэлгээний аргачлал гэж юу вэ?

    Дэлгэрэнгүй үнэлгээний “BestGER” аргачлал нь Барилгын тухай хуулийн 10.1.2- 10.1.5-д заасан төвөгшил өндөртэй барилгыг ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлэхэд ашиглагдана. Дэлгэрэнгүй “BestGER” үнэлгээний аргачлалаар тогтоох ногоон барилгын зэрэглэл нь нийт 6 бүлэг, 31 шалгуур үзүүлэлттэй бөгөөд дараах байдлаар 100 хүртэл оноотой байна. Үүнд: 91-100 оноог А+, 81-90 оноог А, 71-80 оноог B+, 61-70 оноог В, 50-60 оноо суурь гэрчилгээ олгоно.

  • Асуулт 2

    Ногоон барилгын Хялбаршуулсан үнэлгээний аргачлал гэж юу вэ?

    Хялбаршуулсан үнэлгээний “BestGER” аргачлалаар Барилгын тухай хуулийн 10.1.1-д заасан 600м2 -с бага буюу амины о рон сууцыг ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлэхэд ашиглаглана. Хялбаршуулсан үнэлгээний “BestGER” аргачлалаар тогтоох ногоон барилгын зэрэглэл нь нийт 2 бүлэг, 12 шалгуур үзүүлэлттэй бөгөөд дараах байдлаар 100 хүртэл оноотой. Үүнд: 81-100 оноог А, 61-80 оноог B, 40 – 60 оноо суурь гэрчилгээ олгоно.

  • Асуулт 3

    Амины орон сууцаа ногоон болгоё гэвэл ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?

    Амины орон сууцыг BestGER Хялбаршуулсан үнэлгээний 2 бүлгийн 12 шалгуур үнэлнэ. Энэ 12 шалгуур үзүүлэлтүүд нь: Эрчим хүчний хэмнэлт , Усны хэмнэлт , Бүтээцийн бат бөх байдал , Газар хөдлөлтөд тэсвэртэй байдал , Тав тухтай байдал , Үер, галын хамгаалалт , Дотоод агаарын чанар , Хүртээмж , Хүрээлэн буй орчин.

  • Асуулт 4

    Ногоон амины сууц барихаар төлөвлөж байна, юунаас эхлэх вэ?

    Та ногоон амины орон сууц барих гэж байвал юуны түрүүнд зураг төслөөс эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэр BestGER хялбаршуулсан үнэлгээний 12 шалгуур үзүүлэлтээс алийг нь хангасан байшин барих уу гэдэг шаардлагаа тодорхойлж, барилгын зурагтаа тусгаж зураг төслөө хийлгэсэн байна.

  • Асуулт 5

    Ногоон барилгын BestGER гэрчилгээг хэн олгох вэ?

    Ногоон барилгын BestGER гэрчилгээг Ногоон барилгын хүрээлэн олгоно. Гэрчилгээ 2 төрөл байна. НБХ-ээс томилогдсон “ногоон барилгын аудитор” барилгын зураг төсөл дээр төлөвлөлтийн үе шатанд хамаарах шалгуур үзүүлэлтүүдээр үнэлгээ хийж ногоон барилгын “Урьдчилсан гэрчилгээ” олгоно. Мөн тус аудитор барилгыг барих болон ашиглах үе шатанд хамаарах үзүүлэлтүүдээр явцын хяналт хийж дууссаны дараа “Ногоон барилгын BestGER гэрчилгээ” олгоно.

  • Асуулт 6

    Хуучин байшингаа ногоон стандартад нийцүүлбэл Ногоон барилгын гэрчилгээ авах боломжтой юу?

    Та өөрийн амины орон сууцаа хялбаршуулсан үнэлгээний 12 шалгуурыг хангах сайжруулалт хийсэн бол НБХ-ээс аудитор томилж үнэлгээ хийлгэн “Ногоон барилгын гэрчилгээ” олгох боломжтой.

  • Асуулт 7

    Ногоон барилгын BestGER гэрчилгээ авбал банкны ногоон зээлэнд хамрагдах уу?

    Та өөрийн байшингаа ногоон барилгын BestGER шалгуурыг хангаж барих гэж байгаа эсвэл хуучин байшингаа ногоон болгож сайжруулан “Ногоон барилгын гэрчилгээ” авах шаардлага хангасан бол банкны ногоон зээлэнд хамрагдах боломжтой. НБХ-тэй хамтран ажиллаж байгаа Төрийн банк, ХХБ, Хаан банктай хамтран ажилаж байна.

Цэс