MGBC

BestGER

Монгол Улсын Үндэсний Ногоон Барилгын Үнэлгээний Систем

MGBC BestGER logo

Best Governance, Efficiency & Resilience

Best

Барилгын технологийн болон ногоон санхүүгийн хамгийн зөв шийдлийг шингээсэн барилга байгууламж байх үүднээс

G-overnance

Ногоон барилгын олон талт асуудлыг цогцоор нь зохицуулах, үнэлэх зэрэглэл тул

E-fficiency

Эрчим хүч ба усны хэмнэлт, хүрээлэн буй орчны нөлөөллийг бууруулж байгалийн нөөцийг үр өгөөжтэй, хэмнэлттэй ашиглах тул

R-esillience

Газар хөдлөлт, гал үер усны аюулд тэсвэртэй, мөн манай улсын эрс тэс уур амьсгал, цаг уурт тэсвэртэй байх агуулгаар

Монгол Улсын анхны

Ногоон Барилгын
Үнэлгээний Систем

BestGER (Best Governance, Efficiency, and Resilience) нь Монгол Улсын анхны ногоон барилгын үнэлгээний систем бөгөөд Монголын Ногоон Барилгын Хүрээлэн (МНБХ)-ээс боловсруулсан. Энэ систем нь тогтвортой барилга барих зарчмыг дэмжих, эрчим хүч, усны хэрэглээг хэмнэх, барилгын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, барилгын гал, үер ус болон уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Үр, ашиг

Санхүүгийн боломж

Бага хүүтэй ногоон зээл

Усны хэмнэлт

Усны хэрэглээг багасгаж, усны төлбөрийг хэмнэнэ. Ус хомсдолтой бүс нутагт нэн чухал ач холбогдолтой

Эрчим хүчний хэмнэлт

Халаалт, хөргөлт, гэрэлтүүлгийн зардлыг бууруулж, өрхийн санхүүд хэмнэлт авчирна. Нүүрсний хэрэглээ багассанаар агаарын бохирдлыг бууруулахад тусална.

Байгаль орчныг хамгаална

Байгальд ээлтэй материал ашиглаж, хог хаягдлыг зөв удирдсанаар хүрээлэн буй орчныг хамгаална.

Эрүүл амьдрах орчин бүрдэнэ

Дотоод орчны агаарын чанар сайжирч, оршин суугчдын эрүүл мэндэд эерэгээр нөлөөнө.

Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн өснө

Ногоон стандартад нийцсэн барилгын үнэ цэнэ урт хугацаандаа өсөх хандлагатай

үнэлгээний систем

BestGER гэрчилгээ

Дэлгэрэнгүй болон Хялбаршуулсан BestGER гэсэн хоёр төрлөөр “Ногоон барилгын гэрчилгээ”-г эрх бүхий аудиторын дүгнэлтийг үндэслэн Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгээс олгоно.

BestGER
дэлгэрэнгүй

Дэлгэрэнгүй “BestGER” үнэлгээний аргачлалаар тогтоох ногоон барилгын зэрэглэл нь нийт 6 бүлэг, 31 шалгуур үзүүлэлттэй бөгөөд дараах байдлаар 100 хүртэл оноотой.

  • 91-100 оноо A+
  • 81-90 оноо A
  • 71-80 оноо B+
  • 61-70 оноо B
  • 50-60 оноонд суурь гэрчилгээ олгоно
бүлэг
06
шалгуур үзүүлэлт
31

BestGER
хялбаршуулсан

Дэлгэрэнгүй “BestGER” үнэлгээний аргачлалаар тогтоох ногоон барилгын зэрэглэл нь нийт 6 бүлэг, 31 шалгуур үзүүлэлттэй бөгөөд дараах байдлаар 100 хүртэл оноотой.

  • 81-100 оноо A
  • 61-80 оноо B
бүлэг
02
шалгуур үзүүлэлт
12
BestGER badge A+ BestGER A+
BestGER badge A BestGER A
BestGER badge B+ BestGER B+
BestGER badge B BestGER B
BestGER badge C BestGER Суурь

BestGER гэрчилгээний
аргачлал татах

Дэлгэрэнгүй болон Хялбаршуулсан BestGER гэсэн хоёр төрлөөр “Ногоон барилгын

PDF

Цар хүрээ

BestGER ногоон барилгын гэрчилгээ авсан барилгуудын байршил, мэдээллийг газрын зураг дээрээс дэлгэрэнгүй харах боломжтой. Газрын зурагт тэмдэглэгдсэн барилгуудын байршлыг сонгон тухайн барилга, түүний BestGER гэрчилгээ болон үнэлгээтэй холбоотой мэдээлэлтэй танилцаарай.

Газрын зураг үзэх

Цэс