Монголын Ногоон Барилгын Хүрээлэн ТББ болон Төрийн банк хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Өнөөдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 4-нд Монголын Ногоон Барилгын Хүрээлэн ТББ болон Төрийн банк хамтран Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь Монгол Улсад ногоон барилгын хөгжил, тогтвортой хэрэглээг төлөвшүүлэх, Үндэсний Ногоон барилгын BestGER гэрчилгээг зах зээлд нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй шийдлийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд чухал алхам болж байна.

Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд:
Ногоон технологи ба шийдэл: Хүн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, усны хэмнэлттэй, ухаалаг хэрэглээг дэмжсэн барилга байгууламжийн судалгаа, туршлагыг хуваалцах.
Санхүүжилт ба хөрөнгө оруулалт: Ногоон барилгын төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хамтран судалж, хэрэгжүүлэх, харилцагчид болон хүрээлэнгийн гишүүдэд сурталчлах
Ногоон зээл ба хүртээмж: Байгаль орчин, нийгэмд хүртээмжтэй ногоон зээлийн бүтээгдэхүүнийг хамтран хөгжүүлэх, боловсронгуй болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх
Олон нийттэй харилцах: Ногоон хөгжлийн талаарх ойлголтыг өргөжүүлэх, хамтын ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх байх юм.

