
Формальдегид (Formaldehyde CH2O) гэж юу вэ?
Формальдегид (метанал, формальдегид) нь өнгөгүй, амьсгал боогдуулсан хурц үнэртэй, хийн төлөв, усанд амархан уусдаг хортой хий бөгөөд хорт хавдар үүсгэгч 2-р бүлэг, хортой бодисын 3-р бүлэг, арьс мэдрүүлэгчийн 1-р бүлгийн ангилалд багтдаг хорт бодис юм.
Формальдегидийг гол төлөв бүтээгдэхүүний бөх бат, будаг амархан авдаг, будгийн тогтоц сайжруулах зорилгоор барилгын материал, гэр ахуйн мод, модон эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт зөвшөөрөгдсөн хэмжээгээр хэрэглэдэг. Гэр ахуйн тавилгын 80-90%-ийг шахмал хавтангаар хийдэг ба уг хавтангийн бүтцэд метанолын оксидоос гаргаж авсан формальдегидийг дүүргэгч бодис болгон ашигладаг байна.
Мөн судалгаанаас үзэхэд манай улсын хувьд формальдегид зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс орон сууцанд 5-14%, оффис, эмнэлэгт 10-125%, цэцэрлэгт 3-25%-иар их байгаа нь аюул дагуулж байна.
Формальдегид нь арьс салст, хоол боловсруулах замаар дамжин биед нэвтрэх ба нүд, амьсгалын дээд зам, арьсыг цочроох хүчтэй бодис юм. Ялангуяа хамар салстын төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, толгой өвдөх, ядрах, сэтгэл санааны хямралд хүргэдэг.
Ялгарах эх үүсвэр | Өртөх зам | Илрэх шинж тэмдэг | Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө |
| Амьсгалын зам болон арьс салстад хүрэх |
|
|
Хэрхэн сэргийлэх вэ?
- Химийн хорт болон аюултай бодисын физик, химийн хор аюулын шинж чанар, осол, эрсдэлийн үед авах арга хэмжээ, тухайн бодис, түүний хольц хаягдал, болон аюулгүй үйл ажиллагааны зөвлөмж, санамжийг мөрдөх
- Барилгын материалын эрүүл ахуйн үзүүлэлтүүдийг хянах
- Эрүүл ахуйн чанар, стандартын шаардлага хангасан барилгын материал, хавтан, будаг-ийг гэр ахуйн хэрэглээндээ сонгох
- Формальдегид ялгарахаас урьдчилан сэргийлж, хог хаягдлаа зөвшөөрөгдсөн газар хаях, түүнийг үүсгэгч олон төрлийн эх үүсвэрээс татгалзах
Ногоон барилга таныг Формальдегидийн хор уршгаас хэрхэн сэргийлэх вэ?
“BestGER Ногоон Барилгын үнэлгээний аргачлал”-ын шалгуур үзүүлэлтүүдийн BestGER дэлгэрэнгүй гэрчилгээний 6 дугаар бүлэг (Дотоод орчны чанар)-ийн 6.1 дэх шалгуур үзүүлэлтэд Формальдегид(CH2O)-ийг 200µg/m3-ээс ихгүй байхаар тусгасан.