BestGER – Монгол Улсын Үндэсний Ногоон Барилгын Үнэлгээний Систем

BestGER (Best Governance, Efficiency, and Resilience) нь Монгол Улсын анхны ногоон барилгын үнэлгээний систем бөгөөд Монголын Ногоон Барилгын Хүрээлэн (МНБХ)-ээс боловсруулсан. Энэ систем нь тогтвортой барилга барих зарчмыг дэмжих, эрчим хүч, усны хэрэглээг хэмнэх, барилгын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, барилгын гал, үер ус болон уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой.

BestGER-ийг Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдсөн болон баригдсан бүх төрлийн орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгад ногоон барилгын шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, түүний дагуу зэрэглэл тогтооход хэрэглэнэ.

Дэлгэрэнгүй болон Хялбаршуулсан BestGER гэсэн хоёр төрлөөр “Ногоон барилгын гэрчилгээ”-г эрх бүхий аудиторын дүгнэлтийг үндэслэн Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгээс олгоно.

Хялбаршуулсан үнэлгээний “BestGER” аргачлалаар Барилгын тухай хуулийн 10.1.1-д заасан барилгын ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүдийг дагуу үнэлэхэд ашиглаглана.

Хялбаршуулсан үнэлгээний “BestGER” аргачлалаар тогтоох ногоон барилгын зэрэглэл нь нийт 2 бүлэг, 12 шалгуур үзүүлэлттэй бөгөөд дараах байдлаар 100 хүртэл оноотой.

Үүнд:81-100 оноог А

61-80 оноог B

40 – 60 оноо суурь гэрчилгээ олгоно. 

Дэлгэрэнгүй “BestGER” үнэлгээний аргачлалаар тогтоох ногоон барилгын зэрэглэл нь нийт 6 бүлэг, 31 шалгуур үзүүлэлттэй бөгөөд дараах байдлаар 100 хүртэл оноотой. Үүнд:

91-100 оноог А+

81-90 оноог А

71-80 оноог B+

61-70 оноог В

50-60 оноо суурь гэрчилгээ олгоно. 

Урьдчилсан гэрчилгээг барилгын зураг төслийн шатанд олгоно.

Цэс