МНБХ нь 2014 үүсгэн байгуулагдсан бөгөөд 2022 оны 8 сард хүрээлэнгийн Удирдах Зөвлөл, бүтэц, ажлын алба шинэчлэгдэн, зорилго үзэл баримтлалаа Дэлхийн Ногоон Барилгын Зөвлөлтэй нийцүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Монгол улсад ногоон барилгын үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх, нэвтрүүлэх үндэсний байгууллага нь Монголын Ногоон Барилгын Хүрээлэн юм. Тус хүрээлэнгийн нь одоогоор 70 гаруй гишүүнтэй, Удирдах зөвлөл, ажлын хороодод БХБЯ-ны газрын дарга нар, барилгын салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, компаниуд, судлаачид, банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд багтаж байна.

2023 – 2024 онд МНБХ нь үндэсний ногоон барилгын үнэлгээний систем BestGER – ийг боловсруулан, Хот Байгуулалт Барилга Орон сууцжуулалтын яамаар батлуулсан. Энэ нь монгол улсын барилгын норм, дүрмийн нэг хэсэг болж хэрэгжих юм. Мөн 1200 хүнд ногоон барилгын талаар сургалт орж, олон нийтийн мэдлэгийг дээшлүүллээ.

Монголын Ногоон Барилгын Хүрээлэн нь барилгын салбарын чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, ногоон барилгын технологийг сурталчлах, BestGER ногоон барилгын гэрчилгээжүүлэлт, түүний зэрэглэл, дэвшилтэт норм түүнчлэн эрчим хүчний үр ашгийн стандартыг сурталчлах, нэвтрүүлэх, талуудын хамтын ажиллагааг сайжруулахад манлайлан ажиллаж байна.

Цэс