BestGER
Монгол Улсын Үндэсний Ногоон Барилгын Үнэлгээний Систем
Best Governance, Efficiency & Resilience
Best
Барилгын технологийн болон ногоон санхүүгийн хамгийн зөв шийдлийг шингээсэн барилга байгууламж байх үүднээс
G-overnance
Ногоон барилгын олон талт асуудлыг цогцоор нь зохицуулах, үнэлэх зэрэглэл тул
E-fficiency
Эрчим хүч ба усны хэмнэлт, хүрээлэн буй орчны нөлөөллийг бууруулж байгалийн нөөцийг үр өгөөжтэй, хэмнэлттэй ашиглах тул
R-esillience
Газар хөдлөлт, гал үер усны аюулд тэсвэртэй, мөн манай улсын эрс тэс уур амьсгал, цаг уурт тэсвэртэй байх агуулгаар
Ногоон Барилгын
Үнэлгээний Систем
BestGER (Best Governance, Efficiency, and Resilience) нь Монгол Улсын анхны ногоон барилгын үнэлгээний систем бөгөөд Монголын Ногоон Барилгын Хүрээлэн (МНБХ)-ээс боловсруулсан. Энэ систем нь тогтвортой барилга барих зарчмыг дэмжих, эрчим хүч, усны хэрэглээг хэмнэх, барилгын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, барилгын гал, үер ус болон уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Үр, ашиг
BestGER гэрчилгээ
Дэлгэрэнгүй болон Хялбаршуулсан BestGER гэсэн хоёр төрлөөр “Ногоон барилгын гэрчилгээ”-г эрх бүхий аудиторын дүгнэлтийг үндэслэн Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгээс олгоно.
BestGER
дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй “BestGER” үнэлгээний аргачлалаар тогтоох ногоон барилгын зэрэглэл нь нийт 6 бүлэг, 31 шалгуур үзүүлэлттэй бөгөөд дараах байдлаар 100 хүртэл оноотой.
- 91-100 оноо A+
- 81-90 оноо A
- 71-80 оноо B+
- 61-70 оноо B
- 50-60 оноонд суурь гэрчилгээ олгоно
- бүлэг
- 06
- шалгуур үзүүлэлт
- 31
BestGER
хялбаршуулсан
Дэлгэрэнгүй “BestGER” үнэлгээний аргачлалаар тогтоох ногоон барилгын зэрэглэл нь нийт 6 бүлэг, 31 шалгуур үзүүлэлттэй бөгөөд дараах байдлаар 100 хүртэл оноотой.
- 81-100 оноо A
- 61-80 оноо B
- бүлэг
- 02
- шалгуур үзүүлэлт
- 12
BestGER гэрчилгээний
аргачлал татах
Дэлгэрэнгүй болон Хялбаршуулсан BestGER гэсэн хоёр төрлөөр “Ногоон барилгын
PDF
Цар хүрээ
BestGER ногоон барилгын гэрчилгээ авсан барилгуудын байршил, мэдээллийг газрын зураг дээрээс дэлгэрэнгүй харах боломжтой. Газрын зурагт тэмдэглэгдсэн барилгуудын байршлыг сонгон тухайн барилга, түүний BestGER гэрчилгээ болон үнэлгээтэй холбоотой мэдээлэлтэй танилцаарай.
Газрын зураг үзэх