Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгийн гишүүнчлэл нь байгууллага болон хувь хүн гэсэн үндсэн хоёр төрөлтэй. Хувь хүнээр судлаачид, оюутнууд, дэмжигчид бүртгүүлэн гишүүн болох боломжтой. Байгууллага ангилал нь дотроо ХХК, ТББ, ОУБ, Санхүүгийн байгууллага гэж хуваагддаг.
Хүрээлэнгийн гишүүн болсноор:
- Үндэсний ногоон барилгын үнэлгээний BestGER системийн тогтолцоог хамтран нэвтрүүлэхэд манлайлан оролцож, дараа дараагийн шалгуур үзүүлэлт, аргачлалыг боловсруулан ажиллана.
- Байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэн нэвтрүүлж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулна.
- МНБХ-ийн үйл ажиллагаагаар дамжин өөрийн үйл ажиллагаагаа олон нийтэд, салбарын мэргэжлийн хүрээлэлд болон шийдвэр гаргах түвшинд бодлого боловсруулагчдад хүргэж сурталчилна.
- Гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай уулзах, төслөө танилцуулах, нэгдсэн зохион байгуулалтанд орж ажиллан, танилын хүрээллээ өргөжүүлэх болно.
- Ногоон барилгын салбарын болон хүрээлэнгийн цаашдын төлөвлөгөө, бодлогыг боловсруулахад дэд хорооны гишүүнээр сонгогдон ажиллах боломжтой.
- Ногоон барилгын болон эрчим хүч, усны хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй барилгын талаар нэгдмэл нэг санаа зорилготой, олон талын туршлагатай хүмүүстэй мэдээлэл солилцоно.
Хүний нөөц бүрдүүлэх, ногоон барилгыг хөгжүүлэх зорилгын төлөө нэгдэх залуус болон бусад сонирхогчдыг эгнээндээ нэгтгэх, олны хүчийг ашиглах бололцоо бүрдэнэ.
Та бүхэн гишүүнээр элсэхийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.