Ногоон барилгын салбарынхан “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд оролцлоо.

Төрийн банкны “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл-2” арга хэмжээг өнөөдөр Төрийн банкны төв байранд Монголын Ногоон Барилгын Хүрээлэн, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, BIPV Mongolia – BIB компани хамтран амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд манай хүрээлэнгийн гишүүн байгууллагууд болон ногоон барилгын технологи, шийдэл санал болгодог 50 гаруй компанийн төлөөлөл оролцож, салбарын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар өргөн хүрээнд санал солилцов.

Арга хэмжээний үеэр бизнес эрхлэгчид болон оролцогчдод Төрийн банк тогтвортой хөгжлийн бодлого, Монгол Улсад хэрэгжиж буй тогтвортой санхүүжилтийн өнөөгийн байдал, мөн энэхүү чиглэлд боловсруулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар танилцууллаа. Тэр дундаас ногоон бизнесийн зээл болон ногоон орон сууцны зээлийн талаарх мэдээлэл нь ногоон барилгын салбарынханд онцгой ач холбогдолтой байлаа.

Ялангуяа ногоон орон сууцны зээлийн хүрээнд 1.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг 240 сар хүртэлх хугацаагаар авах боломж бүрдсэн нь BestGER үндэсний ногоон барилгын аргачлалыг зах зээлд нутагшуулж, барилгын ногоон зэрэглэл тогтоох, ногоон барилгыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц байна.

Арга хэмжээний хүрээнд Хүрээлэн бусад байгууллагуудтай холбогдож, тэдгээрийн төлөөллүүд ногоон барилгын чиглэлээр хамтран ажиллах, улмаар Ногоон Барилгын Хүрээлэнгийн гишүүнээр элсэх хүсэл зорилгоо илэрхийлсэн нь манай салбарын хамтын үйлсийг өргөжүүлэх чухал алхам боллоо.

Төрийн банк 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Монголын ногоон барилгын хүрээлэн”

НҮТББ-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Тус хамтын ажиллагааны хүрээнд Монголын ногоон барилгын хүрээлэн НҮТББ, Монголын

барилгын үндэсний ассоциаци ТББ-ын гишүүдэд зориулж дараах арга хэмжээг зохион

байгуулсан юм.

Цэс